2016-11-14
Монголын Халз Мэтгэлцээний Холбоо Тайваньд албан ёсны салбар клубтэй боллоо. ROOSTER Rhetoric клубийн үйл ажиллагаа тун удахгүй Тайваньд сурч буй Монгол оюутан залууст болон Тайвань оюутан залууст хүрэх болно.
Монголын Халз Мэтгэлцээний Холбооны удирдах зөвлөлийн гишүүд 2016 оны 11-р сарын 14 нд хуралдаж Тайваньд сурч буй оюутан залуусын дунд өөрсдийн салбар клуб  байгуулахаар хэлэлцэн гишүүдийн 100% дэмжлэгтэйгээр байгуулахаар боллоо. Тайвань дахь  салбарын удирдагчаар Тайваньд сурч буй Монголын Халз Мэтгэлцээний Холбооны тэргүүн Ү.Алтансүх томилогдож дараа сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Тайвань дахь клуб маань гадаадад сурч буй Монгол  оюутан залуусыг  зөв цэгцтэй ярих, олон төрлийн мэтгэлцээний урлагт суралцахаас гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэж тухайн орны хэл дээр чөлөөтэй илтгэж, мэтгэлцэж сурах юм. Энэхүү клубийн зорилго нь Тайваньд сурч буй Монгол оюутан залуусын нэг зорилго дор нэг баг хамт болгон ирээдүйн дэлхийн шилдэг илтгэгч лекторуудыг бүтээх зорилготой юм. Цаашид клубд элсэн орох нийт оюутан залуус даа бүгдэд нь цаашдын сурлага урлагт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
1479110462

Бичсэн: МОНГОЛЫН ХАЛЗ МЭТГЭЦЭЭНИЙ ХОЛБОО | цаг: 15:31 | Мэдээ, Мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


тэврэлт гоё шүү алга ташилт applause bayr hurgie
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:53, 2016-11-21 | Холбоос | |


үнэхээр сайн байна та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье. англи улсад салбараа нээх үү энд маш олон овутан залуус орох сонирхолтой байгаа шүү
Бичсэн: Зочин цаг: 16:05, 2016-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax